Цаг үеийн мэдээ

Ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 101 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор ХХААХҮЯамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан Ноолуур бэлтгэлийн арга хэмжээг орон нутагт зохион байгуулах ажлын удирдамжийн дагуу Хөнгөлттэй зээл авсан үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгч орон нутагт ажиллах төлөвлөгөөтэй байна.

Сумдын Хөдөө аж ахуйн тасаг тухайн үйлдвэр, аж ахуйн нэгжийн төлөөлөгч малчдаас ноолуур худалдан авсан баримт, малчдын жагсаалтыг хүлээн авч, малчны овог нэр, хаяг, 2019 оны жилийн эцсийн ямааны А дансыг үндэслэн ноолуурын хэмжээний нарийвчилсан жагсаалтыг 2020 оны дөрөвдүгээр сарын 20-ны дотор сумдаас авч ХХААХҮЯ, Хөдөө аж ахуйн биржид хүргүүлж ажиллах юм.

Өнөөдрийн байдлаар Хөнгөлттэй зээлд хамрагдах үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн төсөл Хөгжлийн банкин дээр судлагдаж байна. Шалгарсан үйлдвэр, аж ахуйн нэгжүүд ХХААХҮЯ-тай ноолуур худалдан авах доод үнийг хүлээн зөвшөөрч бодлогын гэрээ байгуулсны үндсэн дээр орон нутгаас ноолуур бэлтгэх ажлыг эхлүүлэхээр болжээ.

Ноолуур бэлтгэх ажлыг зүүн аймгаас энэ 7 хоног эхлүүлэх мэдээллийг ХХААХҮЯ-наас өгч байна. Сонгогдсон үйлдвэр, аж ахуйн нэгжийн төлөөлөгч малчдаас ноолуур авахдаа хадгалалт, хамгаалалтыг харгалзан орон нутгаас ноолуур худалдан авах доод үнэ болох 85,000 төгрөгийн үнийн тарифыг баримтлан авах юм.

Таны сурталчилгаа