Энэтхэгт коронавирусээр халдварласан хүний тоо нэг өдрийн дотор 1300-гаар нэмэгдэж, нийт тохиолдлын тоо 15712-д хүрсэн тухай тус улсын Эрүүл мэнд, гэр бүлийн сайн сайхан аж байдлын яам мэдэгджээ.
Халдвар авсан 12974 хүн эмчилгээ хийлгэж байгаа бол 2230 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Халдварын улмаас тус улсад 507 хүн нас баржээ.
Халдвар илэрсэн тохиолдлуудын тал гаруй хувь нь Энэтхэгийн 6 мужид бүртгэгджээ. Тухайлбал, Энэтхэгийн төв Махараштра мужид 3651 тохиолдол бүртгэгдсэн бол нийслэл Дели хотод 1893, Мадъя Прадеш мужид 1407, хамгийн баруун Гужарат мужид 1376, өмнөд Тамилнад мужид 1372, хойд Ражастан мужид 1351 тохиолдол тус бүр бүртгэгдсэн байна.
Коронавирусийн хамгийн их тохиолдол бүртгэгдсэн 170 дүүргийг Энэтхэгийн Эрүүл мэндийн яам “халуун цэг” хэмээн зарлажээ.
Эх сурвалж РИА Новости/