НӨАТ-ын 2020 оны нэгдүгээр улирлын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ.
Энэ оноос эхлэн НӨАТ-ын буцаан олголтын хугацаанд өөрчлөлт оруулснаар
-нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
-хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
-гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
-дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард багтаан иргэдийн бүртгэлтэй дансанд нь шилжүүлэхээр хуульчилсан юм.