Цаг үеийн мэдээ

Европын орнууд улсын хилээ нэг жилийн хугацаанд нээхгүй байх байр суурийг илэрхийлсээр байна. Тодруулбал, Чехи улсын ерөнхийлөгч Милош Земан Ф1 радиод өгсөн ярилцлагынхаа үеэр энэ тухай дурьджээ.

Чехийн лидерийн үзэж буйгаар хилээ хааснаар шинэ төрлийн цар тахлаас зугтах боломжтой гэж харж байна гэлээ. Тэрээр:

" Манай иргэд эх нутагтаа байж байгалийн сайхнаар аялах боломж гэж энэ шийдвэрийг хүлээн авч өнөөдрийн цаг үеийн байдлыг дүгнэнэ гэж бодож байна" хэмээжээ.

Энэ саналыг дэмжиж буй мэт Чехи улсын Эрүүл мэндийн дэд сайд Роман Прымул Европын холбооны улсууд хилээ хоёр жилийн хугацаанд хааж магадгүй. Еврокомиссоос Европын холбооны улсуудад  5-р сарын 15 хүртэл Шенгений орнууд болон бусад улс руу нэвтрэхийг  хориглоод байгаа юм. 

Гуравдугаар сарын 11-ний өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас SARS-CoV-2 коронавирусийг цар тахал хэмээн албан ёсоор зарласан. Сүүлийн үеийн мэдээллээр 2,3 сая хүн вирусээр өвдөж 163 мянган хүн амь насаа алдаж 611 мянган хүн эдгэрээд байгаа юм. 

Таны сурталчилгаа