Сербийн холимог тулаанч Юсуф Хайрович Нови Пазар хотод тусгаарлагдаж байгаа коронавирусийн халдвартай нэгнээ ортой нь өргөж бэлтгэлээ базааж буй бичлэг сошиалд тавигдсан байна. Тамирчин залуу өөрөө коронавирусийн халдвартай бөгөөд тусгаарлалтад байгаа юм. Бичлэгт Сербийн тамирчин вирусийн халдвар авсан ч ямар их хүчтэй байгаа гэдгийг харж болох бөгөөд тун удахгүй өвчнийг нокаутаар ялан дийлэх нь ээ. Юсуф Хайрович мэргэжлийн түвшний 26 тулааныг хийснээс 13 ялалт байгуулжээ.