ХХААХҮЯ-тай гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд Дорнод аймгаас ноолуур худалдан авч эхэлсэн. Энэ ажил Сүхбаатар аймгийн урд талын сумдаас эхлэх сургаар Эрдэнэцагаан суманд ийнхүү ноолуураа өндөр үнээр өгөх гэсэн иргэд 04 дүгээр сарын 19-ний шөнийн 00 цагаас эхлэн дараалал үүсгэжээ.
Энэ дараалал одоо ч үргэлжлэн бүр нэмэгдсээр байгаа гэнэ. Харин ноолуур худалдан авах ажил 04 дүгээр сарын 20-нд эхлэх үгүй нь одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч ноолуур худалдан авч буй ААН-ийн төлөөллүүд Сүхбаатар аймаг руу ирж яваа гэх мэдээллийг аймгийн ХХААГ-аас өглөө.
Тус аймагт ноолуур 60 мянган төгрөгийн үнэтэй байна.
Эх сурвалж: Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг