Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас мэдээлснээр Алтанбулаг боомтоор дөрөвдүгээр сарын 18-нд  орж ирсэн олон улсын тээврийн жолоочийн шинжилгээний хариу коронавирусийн халдвартай гарчээ.

Халдвар авсан жолоочтой хамт байсан эхнэрээс нь мөн шинжилгээ авахад коронавирус илрээгүй, шинж тэмдэг ч мэдэгдээгүй байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнөөдрийг хүртэл 79 жолоочийг тусгаарлаж, шинжилгээ хийсэн. Жолоочидтой ойрын хавьтал болсон хяналт шалгалтын ажилтнууд хэдийгээр хамгаалах хувцас хэрэгсэлтэй байсан ч тусгаарлаж, шинжилгээ хийнэ" гэлээ.

Таны сурталчилгаа