НҮБ-ийн Дэлхийн хүнсний хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Дэвид Бизли дэлхийн хүн ам өлсгөлөнд нэрвэгдэж магадгүй хэмээн зөгнөсөн байна. Энэ тухай тэрээр аюулгүйн зөвлөлийн цахим хурал дээр мэдэгдсэн байна. Түүний хэлж байгаагаар хүн төрөлхтөн коронавирусийн улмаас хүнсний томоохон хомсдолд хэдхэн сарын дараа орж магадгүй гэдгийг хэлжээ. Харин ийм нөхцөл байдал үүсгэхгүйн тулд улс орнууд хүнсний хангамжаа нэмэгдүүлэх арга хэмжээг яаралтай авах хэрэгтэй хэмээн тайлбарлажээ.
“COVID-19 нь хүмүүсийн эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөөд зогсохгүй бүх дэлхийн хэмжээнд хүмүүнлэгийн гамшиг болж байгааг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Сая сая иргэд, тэр дундаа маргаантай бүсэд амьдарч байгаа эмэгтэйчүүд, хүүхдүүд өлсгөлөнгийн ирмэгт очих магадлал байна” хэмээн онцолжээ.
Өнөөдрийн байдлаар массыг хамарсан өлсгөлөн гараагүй, харин 821 сая иргэнд хоол хүнс хангалттай бус байна. Цаашид 265 сая хүн 2020 онд хүмүүнлэгийн энэ асуудалтай нүүр тулах эрсдэл байна. Энэ нөхцөл байдал даамжирвал дэлхийн 30 оронд хүнсний хомсдол гарна, тэр дундаа цэргийн мөргөлдөөнтэй улсуудад гэжээ.
Сүүлийн үеийн мэдээллээр дэлхийд 2,5 сая хүн коронавирусээр өвчилснөөс 171 мянган хүн амь насаа алдаж 659 мянган хүн эдгэжээ. Хамгийн их хүн өвчилсөн орнуудаар АНУ 788 мянга, Испани 204 мянга, Итали 181 мянга, Франц 156 мянга, Герман 147 мянганаар нэрлэгдэж байна.