Цаг үеийн мэдээ

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолоочоос коронавирусийн халдвар илэрсэнтэй холбогдуулан Улсын Онцгой комисс халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудын орох, гарах чиглэлийн хот хоорондын болон зорчигч тээврийн хэрэгсэл, суудлын галт тэрэгийн хөдөлгөөнийг 2020 оны дөрөвдүгээр сарын 21-ний 21 цагаас дөрөвдүгээр сарын 25-ны 06 цаг хүртэл түр зогсоох шийдвэр гаргасан тул Баян-Өлгий-Улаанбаатар чиглэлийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 01:00 цагаас эхлэн энэ хугацаанд түр зогсоохоор болжээ.

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ

Таны сурталчилгаа