Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 04-р сарын 16-ны шөнийн 23:50 минутад үл таних залуус “Toyota Рrius” маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн цээжин тус газарт 1 удаа хутгалж, гэмтэл учруулан автомашиныг дээрэмдээд зугтсан хэрэг үйлдэгдсэнийг Тээврийн цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлэн сэжигтэн А, Б нарыг дайчлан баривчилж, хэрэг үйлдэхдээ ашигласан хутга, бусад эд мөрийн баримтыг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст хүлээлгэн өгч ажилласан байна. Хэргийн газраас оргон зайлж эрэн сурвалжлагдаж байсан сэжигтэй этгээдүүдийг цаг алдалгүй шуурхай илрүүлэн дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажилласан алба хаагчиддаа ажлын амжилт хүсье. Иймд шөнө оройн цагаар ганц нэгээрээ зорчихдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, таньж мэдэхгүй хүмүүсийг тээврийн хэрэгсэлдээ суулгахгүй байхад иргэд анхаарах шаардлагатай гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.