COVID-19 халдвар авсан хүнд халуурах, толгой эргэх, ханиалгах, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг түгээмэл илэрч байгаа.Тэгвэл өчигдөр ДЭМБ-аас тус өвчний шинэ шинж тэмдгийг зарлажээ.
Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "ДЭМБ-аас COVID-19 халдварын шинэ шинж тэмдгийг өчигдөр танилцуулсан. Халдвар авсан хүний гар, хөлийн хуруу, хамрын үзүүрт улаан, ягаан, хөх өнгийн халуу дүүргэсэн арьсны өөрчлөлт гарч байна. Үүнийг COVID-19 халдварын эхний шинж тэмдэг гэж үзэж болно гэж ДЭМБ-аас мэдээлсэн. Мөн дээрх шинэ шинж тэмдэг нь ихэвчлэн хүүхдэд илэрч байна" гэлээ.