Өнөөдөр буюу 2020.04.22-ний өдөр баруун дөрвөн замд байрлах Гранд Плаза дэлгүүрийн зогсоолд зогсож байсан автомашин шатсан байна. Toyota FJ cruiser маркийн автомашин дотор хүн байгаагүй бөгөөд яаралтай гал унтраах анги,онцгой байдлын алба хаагчид ирж ажилласны үндсэн дээр бусад ойр орчимд аюулгүйгээр галыг унтраасан байна. Одоогоор албаныхан гал гарсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.