Э.Оюунболд болон үндэсний бөхийг тойрсон допингийн асуудал дээр нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс мэдээлэл хийлээ. Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүх Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Амаржаргал: "Баяр Наадмын зохион байгуулах хорооны 2019 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 8-р тогтоол, сэргээшийн маргаан шийдвэрлэсэн Э.Оюунболдод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох гэсэн нэхэмжлэлийн шаардлага ирүүлсэн. Энэ шаардлагын дагуу шүүх урьдчилсан хэлэлцүүлэг явуулах явцад хариуцагч талаас нэр бүхий Э.Оюунболдод унасан найман бөхийн( Аймгийн арслан Н.Мустафа, Улсын начин Б. Цэдэнсодном, Улсын харцага Д. Анар, Улсын арслан Ц.Содномдорж, Улсын аварга Н.Батсуурь) эрх нь зөрчигдсөн учир тэдгээрийг татан оролцуулах мөн Э.Оюунболдын наадмын галд допингийн эсрэг төвөөс допингийн сурталчилгаа хийсэн эсэхийг тогтоож өгөөч гэсэн хүсэлт ирүүлсэн. Эдгээр хүсэлтийг нь шүүх байгууллага хянан, хэлэлцээд, актын биелэлтийг хэрэг хянан шийдвэрлэх хугацаа дуустал түр түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн.
Сэргээштэй холбоотой хэсгийн тогтоолыг хэрэг хянан шийдвэрлэх хугацаа дуустал түтгэлзүүлсэн байна. Нэхэмжлэгчдийн талаас DNK-ийн шинжилгээ хийлгэх, лабаротарт байгаа шинжилгээг дахин шинжлүүлэх хүсэлт гаргасан. Гэхдээ энэ нь боломжгүй гэж шүүх 2020 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр шийдвэрлэсэн. Гомдол гаргах хугацаа нь дуусаагүй байгаа учраас одоогийн байдлаар захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол нь цааш яваагүй байна. 14 хоногийн хугацаанд гомдлоо гаргах эрхтэй.