Ѳчигдѳр буюу / 2020.04.22/ Баян-Ѳлгий аймагт ноцтой осол гаржээ. Мотоцикль унаж явсан 16 настай хүүхэд УАЗ 469 машинтай мѳргѳлдсѳн байна. Жолооч нь хүүхдийг эмнэлэгт хүргэхдээ хүүхэд ѳѳрѳѳ ойчсон байсныг олсон гэж худал хэлээд эмнэлгийн үүдэнд сандал дээр орхиод явжээ. Жолооч энэхүү хэргээ нуун далдлах зорилгоор хөдөө гэрлүүгээ явж автомашины эвдэрсэн эд ангийг сольсон байжээ. Эмнэлэгт хүргэгдсэн хүү гэмтлийн улмаас харамсалтайгаар нас баржээ. Энэхүү хэргийг Баян- ѳлгий аймгийн цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлжээ.