Цаг үеийн мэдээ

Малын түүхий эд эрхтнийг болголгүйгээр идэх нь халдварт өвчнөөс өвчлөх, цаашлаад амь насаа алдах өндөр эрсдэлийг дагуулсаар байна.

Өнгөрсөн жил гэхэд Баян-Өлгий аймагт тарваган тахлын хоёр тохиолдол бүртгэгдэж байсан. Энэ нь тарваганы түүхий эд эрхтэн нь бөөр ходоонд сайн гэсэн ам дамжсан ташаа яриагаар тарваганы эд эрхтнийг түүхийгээр идэж тэр даруй нэг гэр бүлийн хоёр хүн нас барсан харамсалтай тохиолдол гарч байсан.

ЗӨСҮТ-ийн дэд захирал Б.Амгаланбаяр "Ялангуяа бор гөрөөсний цус уух нь сүүлийн үед элбэг болоод байгаа байна. Амьтны цус нь хүний цусны бүлэгтэй тохирохгүй учир шууд амиа алдах эрсдэлтэй.  Ийм тохиолдол ч өмнө нь гарч байсан" гэлээ.

Шууд үзэх:

https://www.facebook.com/532938033447880/videos/264607397900681/

Таны сурталчилгаа