Ажилгүйдлийн тэтгэмжийг ажлаас чөлөөлөгдсөн, халагдсан зэргийг хамаарахгүйгээр олгоно.
Тэтгэмжийг авахын тулд ажлаас чөлөөглөгдсөнөөс хойш 14 хоногийн дотор өөрийн харьяа дүүргийн нийгмийн даатгалын газарт очиж холбогдох бичиг баримтыг бүрдүүлнэ. Тэтгэмжид хамрагдахдаа:
•Тэтгэмж авах тухай өргөдөл,
•Иргэний үнэмлэх, түүний хуулбар,
•Нийгмийн даатгалын дэвтэр,
•Ажлаас халсан тухай шийдвэр,
•Ажилгүй болсноо хөдөлмөрийн байгууллагад бүртгүүлсэн тухай мэдэгдэх хуудас зэргийг бүрдүүлэх ёстой.
Ажилгүйдлийн тэтгэмжийг авахад нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөс хамаарна.
Хэмжээний хувьд ангилан авч үзвэл:
•5 хүртэлх жилийн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг тасралтгүй төлсөн тохиолдолд сүүлийн 3 сарын цалингийн 45 хувиар,
•5-10 жилийн хугацаанд тасралтгүй төлсөн бол 50 хувиар,
•10-15 жил төлсөн тохиолдолд 60 хувиар,
•15 ба түүнээс дээш жил төлсөн тохиолдолд 70 хувиар тооцож ажилгүйдлийн тэтгэмжийг олгох юм.
Ажилгүйдлийн тэтгэмжийг нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлсний дараагийн өдрөөс эхлэн ажлын 76 өдрийн хугацаанд олгоно.
Тэтгэмж авснаас хойш шинээр ажилд орсон тохиолдолд 12 сар буюу нэг жилийн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр ахин ажилгүйдлийн тэтгэмж авах боломжтой болох юм.
Өнгөрсөн оны хэмжээнд 23 мянга орчим иргэн 43,5 тэрбум төгрөгийн тэтгэмж авч байжээ.
Шууд үзэх:
https://www.facebook.com/532938033447880/videos/594281784778269/