Цаг үеийн мэдээ

Нийслэлийн онцгой байдлын газарт шар өвс шатаж байгаа хэд хэдэн дуудлага өнөөдөр  иржээ.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны Их хатдын аманд шар өвсний түймэр гарсан дуудлага 14:16 цагт ирсэн байна.

Нийслэлийн онцгой байдлын аврах, гал түймэр унтраах 26 дугаар ангийн 15 албан хаагч гурван машинтайгаар түймрийг унтраахаар ажиллаж байгаа тухай мэдээллээ.

Уг түймэрт урьдчилсан байдлаар 2 га шар өвс шатсан байна.

Иймд хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх, түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх, хашаандаа өнжмөл шар өвс шатаахгүй байхыг анхаарууллаа.