Цаг үеийн мэдээ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар дөрөвдүгээр сарын 22-нд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Клеческийг ГХЯ-нд хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон цаг үеийн бусад асуудлаар санал солилцлоо.

Сайд нар шинэ коронавирус дэлхий дахинд хурдацтай тархаж буй энэ цаг үед улс орнууд хүч чармайлтаа нэгтгэн, улам бүр нягт хамтран ажиллахын чухлыг тэмдэглэсэн юм.

Таны сурталчилгаа