Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдалтай холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: 

 "2020 оны дөрөвдүгээр сарын 23-нд ХӨСҮТ-д Алтанбулаг боомтоор орж ирсэн жолооч зэрэг 49 хүний шинжилгээг Дархан-Уул аймагт хийлээ. Туркийн нэг иргэн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

ХӨСҮТ-д ганцаараа тусгаарлагдан хянагдаж байсан оюутнаас 13 хоногийн дараа 3 дахь шинжилгээнээс коронавирус илэрлээ. Москвад сурч байсан оюутан. Ер нь  21 хоногийн хяналт тусгаарлалт чухал үүрэг гүйцэтгэж байна. Тиймээс бүгд маскаа зүүж олноороо бөөгнөрөхгүй байх, Ухань хотын туршлагаас судалж бээлий өмсөх хэрэгтэй" гэдгийг хэллээ. 

 

Таны сурталчилгаа