Цаг үеийн мэдээ

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Ноолууран эдлэлийн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ"-ний талаар ХХААХҮЯ-ны сайд Ч.Улаанаас  асуулаа. 

ХХААХҮЯ-ны сайд Ч.Улаан "Зүүн гурван аймгаас 1000-1200 тонн ноолуур гарна. Ноолуур бэлтгэх ажлыг зөвхөн зүүн гурван аймгаас эхэлнэ гэж мэдээлээгүй. Хөвсгөл зэрэг аймгуудаас мөн авна гэж хэлж байсан.

Бодлогын гэрээний хувьд тухайн аж ахуйн нэгж нь банкны шалгуурыг давж, банктай гэрээ хийсэн нөхцөлд гэрээг байгуулж ажиллана. Тэр 160 тэрбум төгрөгийн зээлтэй гэгдэх аж ахуйн нэгжүүд банкны шалгуурт нийцэхгүй учир гэрээ байгуулаагүй.

Малчид ноолуурынхаа мөнгийг хэрхэн авахаа мэдэхгүй байна. Тухайн ноолуур бэлтгэсэн малчин, хүлээн авсан аж ахуйн нэгж хоёр гэрээ байгуулснаар малчны дансанд ноолуурын мөнгө орно. 

Цаашид үлдсэн 70 хувийн ноолуурыг гадаадын хөрөнгө оруулагчид худалдаж авна. Коронавирусийн цаг үед энэ худалдаа нь маш олон үе шатыг дамжих учир цаг хугацаа их шаардаж байгаа. Тиймээс хэзээ, яаж борлуулахыг нь шууд хэлэх боломжгүй байна" гэсэн юм.

Таны сурталчилгаа