Сэтгэл гутрал гэж юу вэ?
Сэтгэл гутрал гэдэг нь маш нийтлэг тохиолддог бөгөөд сэтгэл мэдрэлийн маш хурцадмал тогтовргүй байдал юм. Депресс нь тухайн хүний хэрхэн бодох, сэтгэх, мэдрэх мөн унтах, идэх, ажиллах гээд өдөр тутам, минут тутам нөлөөлж эхэлнэ.
Шинж тэмдэгүүд
Хэрвээ танд доорх шинж тэмдгүүд бараг өдөр болгон дор хаяж хоёр долоо хоногийн турш илэрч байвал та магадгүй сэтгэл гутралд өртсөн гэсэн үг юм.
- Ямар ч итгэл найдвар байхгүй, гутранги мэдрэмж
- Цухалдах
- Өөрийгөө буруутгасан, ямар ч үнэ цэнэгүй мэт, танд юу ч тус болохгүй мэт мэдрэмж төрөх
- Өөрийн хобби, сонирхолтой санагддаг байсан зүйлс сонирхолтой санагдахаа болих
- Эрч хүчгүй болж ядаж сульдах
- Ярьж, хөдлөхдөө удаан болох
- Тогтворгүй, нэг газраа зүгээр сууж чадахгүй байх
- Нойргүйдэл, хэт эрт сэрэх эсвэл хэт их унтах
зэрэг шинж тэмдэгүүд байдгийг Америкийн сэтгэл мэдрэлийн төв судалгаанд үндэслэн гаргажээ.
Сэтгэл гутралд орсон бол ямар эмчилгээ хийлгэх хэрэгтэй вэ?
Сэтгэл гутралаас гарахад туслах эмнэлэгийн тусламж эмчилгээнээс авахуулаад мэргэжлийн сэтгэл зүйчийн тусламжууд байдаг. Энэ нь эмчлэгдэх боломжтой бөгөөд бага шинж тэмдэгтэй байгаа дээр нь анхаарал тавьж сэтгэл зүйчид хандах нь үр дүнтэй юм.