Соёлын сайдын зөвлөл байгуулагдаж, Зөвлөлийн анхдугаар хуралдаанаа арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн 10.00 цагт Соёлын яамны хурлын танхимд хийх гэж байна.
Зөвлөлийн хуралдаанаар соёлын салбарын бүтээн байгуулалт, УИХ-аар хэлцэгдэж буй Соёлын тухай хууль, Киноны тухай хууль, Музейн тухай хуулийн төслүүдийн танилцуулга хийнэ.
Сайдын зөвлөлд соёл, урлагийн нэрт зүтгэлтэн, уран бүтээлч, эрдэмтэн судлаачдын төлөөлөл багтжээ.
Сайдын зөвлөлийн бүрэлдэхүүнд:
Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров
Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн
Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо
Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав
ШУА-ийн тэргүүн, дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар
Соёлын гавьяат зүтгэлтэн, бурханч лам Г.Пүрэвбат
Чингис хаан одонт, МУ-ын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар
Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан
Гавьяат жүжигчин, "Чингис хаан" хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан
Гавьяат жүжигчин, дуучин, продюсер Б.Дашдондог
Доктор, профессор Э.Сонинтогос
Монголын Урчуудын Эвлэлийн шагналт зураач А.Чадраабал
Найруулагч Б.Баатар
Соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Д.Цоодол
Гавьяат жүжигчин Н.Онон нар багтдаг юм байна.