Цахим орчинд "Уулзварын гарцан дээр хүүхэд дайрчээ" гэх мэдээлэл нийтлэгдсэн. Тухайн асуудлаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад:
"Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд өнөөдөр 13:00 цагийн орчимд хүн машинд шүргүүлсэн гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Ослын улмаас хүн нас барсан тухай мэдээлэл бүртгэгдээгүй. Гэмтсэн иргэнд эмнэлгийн тусламж үзүүлсэн"гэх мэдээллийг өглөө.