Цаг үеийн мэдээ

БИЛГИЙН ТООЛЛЫН 10  2025.02.07 / БААСАН ГАРАГ/

ӨВЛИЙН АДАГ САРЫН ГУРВАН ХӨХ УЛААГЧИН ХОНЬ ӨДӨР

Үс засуулбал: Эрч хүч ихэснэ

Наран ургах, шингэх: 08.11-18.01

Барилдлага:

Шүтэн барилдлага:

Суудал: Огторгуй

Аргын тооллын 2 сарын 7, Сугар гараг. Билгийн тооллын 10, Чөлөөт эх одтой, улаагчин хонь өдөр.Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Таны сурталчилгаа