Цаг үеийн мэдээ

2025 оны хоёрдугаар сарын 07-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Од эрхсийн таагүй нөлөөгөөр хувийн амьдралд өөрчлөлт гарна. Биеийн эрүүл мэнд таагүй байгаагаас болж сэтгэл санаа тавгүйтнэ. Ийм үед өөртөө тайвшрах тунгаан бодох цаг гарга. Гэхдээ өнгөрсөн үйл явдлуудыг харамсан дурсах хэрэггүй. Хэрвээ та өөрийгөө шинээр нээж чадвал удахгүй аз жаргалтай баяр хөөртэй болно.               

Үхэр: Толгой өндийх завгүй ажиллаж байх зуур таны эсрэг хуйвалдаан үүсэж болзошгүй. Биеэ зөв авч явсан тохиолдолд удахгүй бүх зүйл хэвийн горимдоо орно. Зарим хүмүүст шинэ ажил хэргээ эхлэх боломж олдоно. Өөрийн үзэл бодлоо хамгаалан, бусадтай хэрүүл зөрчил үүсгэх цаг биш. Өөрчлөлт хийхэд тохиромжтой үе ч гэлээ анхаарал болгоомжгүй байвал хохирол амсаж мэднэ. Тэвчээргүй зангаасаа болж ажлаа дуусгаж чадахгүй байхаас зайлсхий.         

Хамтатгах: Сэтгэлийн хат тэвчээрээ гаргах өдөр. Зарим хүмүүсийн сэтгэл санаа тогтворгүй болох тул зугаацах хүсэл төрнө. Өнөөдөр аль болох ганцаараа байж, хувийн ажлаа амжуул. Архи, согтууруулах ундаанаа хол бай. Хувийн амьдралтай холбоотой асуудлаа шийдэхэд сайн. Удаан хүлээсэн зарим ажлаа хийж дуусгана.       

Мэлхий: Таны оюун санааг шинэ төлөвлөгөө, сонирхолтой санаа эзэмдсэн байна. Орчин үетэйгээ хөл хийлүүлэхгүй бол болохгүйг та сайн ойлгоно. Гэхдээ урлагийн салбарт ажилладаг хүмүүс хэт сэтгэл хөдлөлд автах хэрэггүй. Мөрөөдлөө дараа хэрэгжүүлэхээр хойш нь тавь. Эв найрамдлыг эрхэмлэ. Үнэнч найз нөхдийнхөө төлөө чадах бүхнээ зориул. Тууштай удаан нөхөрлөх зан чанар хэрэгтэй байна.             

Арслан: Болгоомжтой хянуур байх юм бол таагүй үеийг ч дажгүй өнгөрөөж чадна. Хэт ядарч дархлаагаа сулруулахгүйн тулд цаг хугацаа, хүч чадлаа зөв хуваарил. Бусдын шаардлагад тэвчээртэй бөгөөд хүлээцтэй хандаарай. Бусдад өөрийн үзэл бодол, амьдралын хэв маягийг тулгах хэрэггүй. Анхаарлаа сулруулж болохгүй. Хөнгөн хийсвэр байдалтай байх тул аливаа асуудлаас зайлсхийх байдал гаргах ба энэ нь таны ойр дотнынхонд хүндрэлтэй байх болно.

Охин: Ухаан бодлоо уралдуулан байж ажил төрөлд гарсан саад бэрхшээлийг эрч хүчтэй даван гараарай. Өөрийн ойр дотнын хүмүүсийнхээ сэтгэл санааг өргөж, ахуй хангамжаар элбэг хангалуун байлгахыг хичээ. Өнөөдөр амьдралын эрч хүчээр дүүрэн байх тул өнгөрсөн цаг үеэ бүү санагалз. Зөвхөн урагшаа хар. Эс бөгөөс гаргасан алдаагаа эргэн очиж засмаар санагдах, хэрэггүй мөрөөдөлд автана. 

Жинлүүр: Идэвх санаачилга өндөр байна. Өнөөдөр ажил хэргээ бүрэн хийж гүйцэтгэх чадвар сайн байна. Ур чадвар шаардсан ажлыг зоригтой барьж ав. Ихэнх хүмүүс гайхалтай санаа бодол гаргах болно. Тодорхой төлөвлөгөөтэй бол шийдвэр гаргах эр зоригтой байгаарай. Оюун санааны төвлөрөл шаардах ажил хийх үедээ анхаарлаа жижиг сажиг зүйлд бүү сатааруул.

Хилэнц: Эрсдэлтэй санал бүү хүлээж ав. Үр дүнгээ тооцож, дараагийн алхмуудаа төлөвлө. Урдын асуудлаа санаж, алдаагаа бүү давтаарай. Ямар нэгэн зүйлийг мартаж, дутуу орхиж магадгүй. Санхүүгийн асуудал үүсвэл нэлээд хохирол амсаж болзошгүй. Нөхцөл байдал тогтворгүй, хэтийн төлөв нь тодорхойгүй хүмүүст нэлээд бэрхшээл тулгах магадлалтай.                 

Нум: Зөрчилтэй харилцаанд энэ цаг үеийн байдал таагүй нөлөөлнө. Харилцаагаа сайжруулах хүсэлтэй бол хэлэх үг хийх, үйлдлээ сайтар бод. Бүх зүйл аяндаа сайн сайхан болно гэдэгт өөрөө итгэ. Удирдлага болон хамтран ажиллагч нартайгаа харьцаагаа тааламжтай болгож чадна. Өнөөдөр та олон ажлын гол зохион байгуулагч байх хэрэгтэй болно               

Матар: Хэрүүл маргаанд эрч хүчээ бүү зарцуул. Өнөөдөр тэвчээртэй байлаа гээд хэлээгүй залгисан үг өр нэхэхгүй. Бусдын амжилтад атаархдаг хүмүүсээс хол бай. Цаашид улам ухаалаг амьдрах хэрэгцээ ихэснэ. Мэдэхгүй зүйлээ мэддэг дүр эсгэх хэрэггүй. Амьдралдаа олж чадаагүй байгаа туршлагыг таны зөн билэг орлоно. Хайртай хүмүүсээ баярлуулж, өөрийн хамгийн сайн хийж чаддаг зүйлээр бэлэг барь.                   

Хумх: Хамтран зүтгэгч нарынхаа зөвхөн дутагдалтай талыг анхаарах хэрэггүй. Тэдэнд өөрсдийгөө илэрхийлэх боломжийг олго. Хэрэв та хайхрамжгүй байдлаа засвал гэр бүлд тань харилцан ойлголцол, дулаан уур амьсгал зонхилох өдөр болно. Цагийг сайн ашигласны үр дүнд сэтгэл санаа сайжирна.               

Загас: Аливаад бүтээлч хандлагаар ханд. Олон нийтийн арга хэмжээнд албан ёсны хандаж байхад илүүдэхгүй. Хайр сэтгэлийн харилцаандаа анхаар. Анх хэрхэн хайрлаж дурлаж байснаа дурсан санахаар бэлгийг хайртай хүндээ барь. Мөнгө санхүүгийн алдагдалд орохоос сэрэмжил. Ганц бие хүмүүс шинэ хүнтэй танилцана. 

Таны сурталчилгаа