Коронавирус өвчинг хамтдаа даван туулах зорилгоор Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Залуучуудын Хөгжлийн Зөвлөлийн гишүүд нэгдэж сумынхаа Нэгдсэн эмнэлэг болон Өрхийн эмнэлгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, өдөр тутмын ажилд нь туслахаар сайн дураараа нэгдэж, өнөөдрөөс эхлэн сайн дурын ажлаа явуулж байна.