Эрүүл мэндийн сайд С.Энхболд Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгт АХБ-ны төслөөр хэрэгжиж буй нэгдсэн ариутгалын тасгийг хүлээлгэн өгч, урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийг зохион байгуулах эрүүл мэндийн дэмжих төв байгуулах, шинэ эмнэлгийн барилгын ажлын явцтай танилцлаа.
Мөн салбарын ажилтнуудтайгаа уулзаж эрт илрүүлгийн зохион байгуулалт, гүйцэтгэлийн санхүүжилт болон цалингийн тогтолцооны шинэчлэлийг ярилцаж тулгамдаж байгаа асуудлуудаа ярилцлаа. Дундговь аймаг бол Өмнөговь аймаг руу зорчих хөдөлгөөний дунд байрлах учир яаралтай тусламж үйлчилгээнд тулгамдаад буй c-arm, зөөврийн эхо, өвчтний монитор зэрэг аппаратуудыг шийдвэрлэв.