Цаг үеийн мэдээ

Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос "Монгол наадам - Монгол адуу" тайван жагсаал, цуглааныг өнөөдөр төв талбайд зохион байгуулахаа илэрхийллээ.  

Үндэсний их баяр наадмын нэг төрөл морин уралдаанд уралдах морьдыг сэрвээний өндрөөр хэмжих нь буруу юм. Хэрэв сэрвээний өндрөөр хэмжиж уралдвал зөвхөн эрлийз морины уралдаан болно. Өнөөдөр 210 мянга гаруй малчин өрх,  монгол малчин ардын наадам Монголоороо наадамлах боломжгүй боллоо. Монголын уяачдын холбоо өмнө нь салбарын сайд Х. Нямбаатартай уулзах хүсэлт удаа дараа тавьсан боловч татгалзсан хариу өгсөн. Тийм учраас Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо /2022.06.06/-ны өдөр Сүхбаатарын талбайд морьтой тайван жагсаал хийнэ. Шаардлагатай бол цаашдаа суулт хийнэ" хэмээлээ. 

Таны сурталчилгаа