Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн үндэсний баяр наадам ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.
Баяр наадмын хүчит бөхийн барилдааны үзүүр түрүүд үлдэж Монгол улсын Арслан цол авсан Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спортын хороо, “Хос түрүү” ХХК, “Атар трейд” ХХК, "Таван хан дэвжээний бөх Баярсайханы Орхонбаярын тухай сонирхолтой 10 баримтыг хүргэж байна.
1. Баярсайханы Орхонбаяр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд 1998 оны долдугаар сарын 1-нд төрсөн.
2. Түүний аав Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын уугуул, ээж Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн.
3. Б.Орхонбаярын аав Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Хэсгийн төлөөлөгч байсан бөгөөд тэрээр багадаа Цагдаа болно гэж мөрөөддөг байсан.
4. Тэрээр сайхан дуулж, уран уншдаг нэгэн. Багадаа шатар, теннисээр хичээллэдэг байсан бөгөөд ном унших дуртай, шүлэг өгүүллэг зэрэг бичдэг байжээ.
5. 2008 онд Н.Түвшинбаяр аварга Бээжингийн олимпод түрүүлж, Монгол Улс анх удаа олимпын аваргатай болсон мөчөөс эхлэн бөхийн спортод дурлаж 2014 оноос чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн.
6. 2015 оноос хойш улсын харцага Т.Өсөх-Ирээдүйгийн удирдлаган дор бэлтгэл хийж буй Б.Орхонбаяр дөрвөн жилийн өмнө Цагааннуурын наадамд түрүүлж, сумын заан болсон.
7. Б.Орхонбаяр 2019 онд Төрийн наадамд анх удаа барилдаж тав давж улсын начин цол хүртэж хамгийн залуудаа буюу 21 насандаа улсын цол хүртсэн бөхөөр шалгарч улмаар тухайн жил начин болсон хамгийн залуу бөхөд олгодог дааганы эзэн болсон.
8. 2020 оны улсын наадамд барилдахдаа зургаагийн даваанд шинээр улсын харцага болсон Б.Бат-Оршиход өвдөг шороодсон. Улмаар Б.Бат-Оршихоос допинг илэрсэн тул түүнд улсын харцага цол нөхөж олгосон.
9. Түүний хэлэх дуртай үг: "Хөдөлмөрлөсөн хүнд л аз ирдэг"
10. Дэлхийгээр тойрон аялаж, улс орнуудын соёлтой танилцах мөрөөдөлтэй.
Манай сайтын хөрөг ярилцагын буланд өгсөн ярилцлагыг доорх холбоосоор орж үзээрэй.