Цаг үеийн мэдээ

Монголын бүх ард түмний спортын XV наадамд ширээний теннисний эрэгтэй, эмэгтэй гарцаарчилсан, холимог хосын шигшээ тэмцээн есдүгээр сарын 14-17-нд “Оч” клубт болов. Тэмцээнд нийт 18 аймаг, есөн дүүргээс шалгарсан 17-58 насны  нийт 178 шилдэг тамирчин өрсөлдөхөд эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Чингэлтэй дүүргийн тамирчин Ч.Эрдэнэбаяр түрүүлсэн бол Баянгол дүүргийн тамирчин Б.Билэгт мөнгө, Багахангай дүүргийн тамирчин М.Тэмүүлэн хүрэл медаль хүртэв.

Харин эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Чингэлтэй дүүргийн тамирчин Б.Болор-Эрдэнэ алтан медаль хүртэж, Орхон аймгийн теннисчин Б.Должинзуу дэд байр, Баянгол дүүргийн тамирчин Ө.Балжинням гуравдугаар байр эзлэв. Холимог хосын төрөлд Чингэлтэй дүүргийн тамирчин Ч.Эрдэнэбаяр, Б.Болор-Эрдэнэ нар түрүүлж, Орхон аймгийн тамирчин Ж.Мөнхзориг, Б.Должинзуу нар мөнгө, Баянгол дүүргийн теннисчин Б.Билэгт, Ө.Балжинням нар хүрэл медаль хүртэв.

Тэмцээний медаль гардуулах ёслолд БТСУХ-ны Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга О.Баасан, БТСУХ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн мэргэжилтэн Ч.Мөнхчулуун, МШТХ-ны ерөнхийлөгч Ц.Гантулга, МШТХ-ны дэд ерөнхийлөгч О.Цогтбаатар, МШТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга ОУХМ С.Галбадрах, МШТХ-ны гадаад харилцааны албаны дарга Б.Баярмагнай, гавьяат тамирчин Т.Болд, гавьяат дасгалжуулагч Т.Мэргэн нар оролцож, шагнал гардуулав.

Таны сурталчилгаа