Цаг үеийн мэдээ

Соёлын яамны галерей нь уран бүтээлчдийн бүтээлийг нийтэд таниулах зорилгоор уран бүтээлийн үзэсгэлэнг  давтамжтайгаар дэлгэн тавьдаг. Энэ удаад Уран хатгамалч МУСТА Б.Оюунчимэгийн “7+1” хэрээсэн хатгамлын үзэсгэлэн Соёлын яамны үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдлээ.

Уран хатгамалчин Б.Оюунчимэг нь дэлхийн долоон гайхамшгийг монголдоо анх удаа хэрээсэн хатгамлаар урлажээ. Энэхүү 8 бүтээлээ тэрээр 2010 оноос эхлэн 2022 оны 3 дугаар сар хүртэл 12 жилийн хугацаанд бүтээжээ. Уг үзэсгэлэн 2022 оны 12 дугаар сарын 1-ээс 30-ны хооронд олон нийтэд толилуулна.

Таны сурталчилгаа