Цаг үеийн мэдээ

Батлах хамгаалахын сайд, Нийслэлийн Засаг даргатай байгуулсан гэрээнд цэргийн алба хаагчид болон тэдний гэр бүлд дэмжлэг үзүүлэхээр тусгагдсан байдаг. 

Үүний дагуу Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабаас ИХ Засаг Чингис СООСЭ цогцолбор сургуультай хамтран Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 102 жилийн ойг угтан 2022 оны 1,2 дугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан байлдагчдын ар гэрт тусламж үзүүлэх сайн үйлсийн аяныг зохион байгуулан 03 дугаар сарын 11-ний өдөр байлдагчид болон ар гэрт нь хүнсний бүтээгдэхүүн болон түлшийг  гардуулан өглөө.

Энэхүү арга хэмжээнд Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн байлдагч М.Мөнхбаяр, Дотоодын цэргийн 05 дугаар ангийн байлдагч Ц.Амгаланбаатар, Хилийн цэргийн ангид алба хааж буй байлдагч А.Одсүрэн нар хамрагдаж түр цагийн чөлөөгөөр ирж ар гэртэйгээ уулзсан юм.

2022 оны 1, 2 дугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан дайчдын ар гэрийн судалгааг хороодтой хамтран гаргаж амьжиргааны баталгаажих түшингээс доогуур орлоготой 3 өрхийг сонгосон юм.

Энэхүү сайн үйлсийн аянд өнгөрсөн жил 2 байлдагч сонгогдож байсан бөгөөд ийнхүү хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.

Таны сурталчилгаа