Цаг үеийн мэдээ

Туул голын онцгой хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулахыг хориглосон тэмдэг тэмдэглэгээнүүдийг шинэчлэх ажлыг 20 байршилд хийлээ.

Усны тухай хуулийн 22.2, 22.3-т заасны дагуу:

Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс;

Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс;

Ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс хэмээн тогтоосон.

Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд явуулах үйл ажиллагааг Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд, Барилга хот байгуулалтын Сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам"-аар зохицуулдаг.

Таны сурталчилгаа