Цаг үеийн мэдээ

Чингис хаан Үндэсний музейд 2024 оны нэгдүгээр сарын 10-нд МУУГЗ, зураач Ц.Мөнхжингийн уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт болов.

Зураач Ц.Мөнхжин Mirage style буюу “Зэрэглээ дүрст уран зураг” хэмээх нэгэн шинэ урсгалыг дүрслэх урлагт нэвтрүүлж, энэхүү үзэсгэлэнгээ 2023 онд БНСУ-ын Сөүл хотын Уран зургийн галерейд анх толилуулсан нь Солонгосын зураач, урчууд, уран зураг сонирхогчдын анхаарлыг ихээхэн татсан билээ.

Тус үзэсгэлэн музейн I давхрын түр үзэсгэлэнгийн танхимд хоёрдугаар сарын 10-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

 

Таны сурталчилгаа