Замын-Үүд өртөө 1956 оны 01 дүгээр сарын 5-нд байгуулагдсан. Гол замын 1115,4 км-т байрладаг. Өртөөний ажлын үндсэн зорилго, шинж чанараараа төмөр замын хилийн ангигүй өртөө юм.
Хүчин чадал нь өргөн царигаараа хоногт ачааны 18, суудлын 2 хос галт тэрэг, нарийн царигаараа 8 хос галт тэрэг хүлээн авч явуулж 1000-1300 хүртэл вагон боловсруулах хүчин чадалтай. Замын-Үүд өртөө нь өргөн царигаар 1100 вагоны багтаамжтай.
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт байрладаг.