Цаг үеийн мэдээ

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн "Хөтөлбөр, арга хэмжээний 2024 оны төсвийн хуваарилалтыг батлах тухай" А/14 дүгээр тушаалын хавсралтын 2.2.2-т "Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цахим контент, дижитал сурах бичгийн цахим систем нэвтрүүлэх"-ээр баталсан.

Энэхүү ажлыг хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтад Унгар улсын "MOZAIK KIADO KFT" XXК- шалгарч, гэрээ байгуулан хамтран ажиллаж эхлээд байна. Хөтөлбөр, арга хэмжээний хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн нийт 100 сурах бичгийг дижитал хэлбэрт шилжүүлэн Mozaik education системд оруулсан бөгөөд интерактив 3D контент, видео контент, зураг, аудио, 170 гаруй хичээлийн хэрэглэгдэхүүнийг бэлтгэж байна. 

Дижитал сурах бичгийн системийг танилцуулах, түгээн дэлгэрүүлэх сургагч багш бэлтгэх сургалтыг Унгарын "MOZAIK KIADO KFT" XXК-ийн мэргэжилтнүүд 2024 оны 12 дугаар сарын 4, 5, 6-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа бөгөөд сургалтад БЕГ, БСҮХ, БМТТ, Мэдлэ цахим сургууль, аймаг, нийслэл, дүүргийн боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд, ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын менежер, багш нар хамрагдаж байна. 

Сургалтын явцтай Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд ДР.Обрущанский Борбала, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир нар өнөөдөр танилцлаа.

Сурах бичгүүд дижитал хэлбэрт бүрэн шилжсэнээр сурагчид цахим системд суурилан интерактив хэлбэрээр ашиглах боломж бүрдэнэ.

Таны сурталчилгаа