Цаг үеийн мэдээ

NBA-н 4 удаагийн бүх одод, олимп, дэлхийн аварга ДеМаркус Казинс Монголын Үндэсний сагсанбөмбөгийн дээд лигийн Сэлэнгэ Бодонс багт тоглохоор Чингис хаан ОУНБ-д газардлаа. Тэрээр хасагдах шатны тоглолтуудад өрсөлдөх юм.

Сэлэнгэ Бодонс багийн тоглогч ДеМаркуз Казинс: Сэлэнгэ Бодонс багийг аваргын цом өргөхөд тусална. Монголын лигийн видеонуудыг үзсэн. Сэлэнгэ Бодонс багийн сошиал хаягуудыг дагаад лигийн талаар мэдээлэлтэй байгаа. Үүний зорилго бол багийнхаа амжилтад хувь нэмрээ оруулах зорилготой байгаа. Плэй-Оффын цувралд тоглох гэж ирсэн. Аль болох амжилттай тоглоно. 

Сэлэнгэ Бодонс багийн эзэн Л.Наранбаатар: Демаркуз Казинс Монголд хоёр сар болно. Үндэсний дээд лигийн финалын сүүлийн тоглолт дөрөвдүгээр сарын 30-нд товлогдсон. Хэрвээ бид финал хүртэл өрсөлдөж чадах юм бол Казинс тавдугаар сарын 1-нд буцна. Анхны плэй-оффын тоглолт BCH Knights багтай гуравдугаар сарын 10-нд төлөвлөгдсөн. Маргааш 12:00 цагт бэлтгэлдээ орно. Өнөөдөр 5 цагт фэн уулзалт болно. 

Сэлэнгэ Бодонс багийн ахлах дасгалжуулагч Предраг Стояанчев: Ийм өндөр түвшний тоглогчтой миний хувьд ажиллаж байгаагүй. Баяртай байна. Өөрсдийнхөө системийг урьдчилаад явуулсан байсан. BCH Knights багтай хийх цуврал биеийн хүч шаардана. Казинс манай багийн будагтай талбайн сул талыг нөхнө. 

Сэлэнгэ Бодонс багийн эзэн Л.Наранбаатар: Казинс авиртай гэдгээрээ дэлхий дахин танигдсан ийм залуу. Багийнхнаа зодоод хаячихдаг. Багийн эзнээ зодсон тухай ч сонсогдож байсан. Шүүгч нартай маргаан үүсгэдэг гэдэг ч юм уу, ийм авиртай талдаа. Гэхдээ Монгол хүмүүст хүндэтгэлтэй хандах байх. Хамгийн их санаа зовж байгаа зүйл бол есөн бусын юм битгий болчихоосой л гэж бодож байна. Талбай дээр янзан бүрийн сэтгэл хөдлөлүүд гарна. Ний нуугүй хэлэхэд дэлхий дахин биднийг анхаарч байгаа. 

Сэлэнгэ Бодонс багийн тоглогч ДеМаркуз Казинс: Ямарваа нэг асуудал гаргах, тамирчдаа дарах тийм зорилгогүй байгаа. Өөрийнхөө манлайлал амжилтаар Сэлэнгэ Бодонс багт хувь нэмрээ оруулна. Сагсанбөмбөг тоглож байгаа цагт багийнхаа амжилтын төлөө явна.

Таны сурталчилгаа