Цаг үеийн мэдээ

Монголын машинт хивсний ууган үйлдвэр "Улаанбаатар хивс" ХК 2003 оноос эхлэн жил бүрийн сар шинийн барилдаанд амжилттай барилдан, үзэгч түмнээ баясгасан улсын цолд ойрхон бөхийг "Цахиур хагалах бөх"-өөр шалгаруулан шагнадаг уламжлалтай. 

Өмнөх жилүүдэд энэ шагналыг хүртсэн бөхчүүдээс улсын дархан аварга, улсын аварга, улсын арслан тэргүүтэй 16 цолтон төрөн гарсан түүхтэй. 

Өнөө жилийн сар шинийн барилдааны "Цахиур хагалах бөх"-өөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, "Хан Хэнтий аварга" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Даваасүрэнгийн Алтанцоож тодорч, "Улаанбаатар хивс" ХК-ийн удирдлагууд шагналыг гардуулсан байна. "Цахиур хагалах бөх"-ийн шагналын сан 1000$ юм.

Таны сурталчилгаа