Авто тээврийн үндэсний төвийн мэдээллээр 2024 оны эхний 10 сарын байдлаар нийслэлд 128 мянга гаруй тээврийн хэрэгсэл импортоор орж ирсэн байна. Үүнээс тодруулбал, сард дунджаар 10 мянга орчим суудлын автомашин импортлогддог. Өнгөрсөн оны энэ тоон мэдээллийг 2025 оны эхний хоёр сарын байдалтай харьцуулаад үзэхэд импортоор орж ирдэг автомашины тоо огтхон ч буурсангүй буюу 2025 оны эхний хоёр сард 20 гаруй мянган автомашин импортоор орж иржээ. Энэ хэвээрээ 2025 оны жилийн эцэст ч гэсэн 2024 оны жилийн эцсийн тоотой яг л адил үр дүн гарах магадлал их өндөр байна.
Зочин
2025-03-08
Импортоор орж ирж байгаа машин чинь дарга нарын мөнгө угаадаг наймаа гэж хүмүүс цуурч байна шүү!!!