Цаг үеийн мэдээ

МУБИС-ийн Математик, Байгалийн Ухааны Сургууль-ийн Биологийн тэнхимийн багш, доктор В.Гүндэгмаа дэлхийн ургамлын аймагт шинэ төрөл зүйлийг нээсэн нь олон улсад баталгаажин  Phytotaxa шинжлэх ухааны сэтгүүлд албан ёсоор нийтлэгдэж олны хүртээл боллоо. Тэрээр шинэ төрөл зүйлээ Санчирын гичгэнэ (Potentilla sanczirii) хэмээн нэрлэж дэлхийн шинжлэх ухаанд бүртгүүлсэн байна.

Ургамлын шинэ төрөл зүйлийг нээн илрүүлэхэд нөр их хөдөлмөр, судалгаа шаарддаг. Тэр дундаа өндөр уулын өвс ургамлыг судлахад судлаачийн тэсвэр хатуужил, мэдлэг чадвар нэн чухал. Сүүлийн 30 жилийн хугацаанд Монгол эрдэмтэн монголын газар нутгаас ургамлын шинэ төрөл зүйлийг илрүүлэн нээж дэлхийд бүртгүүлсэн тохиолдол тун ховор бөгөөд МУБИС-ийн багш, доктор В.Гүндэгмаа 2018 оноос хойш 2 дахь удаагаа шинэ төрөл зүйлийг нээж өндөр амжилт үзүүллээ. 

Таны сурталчилгаа