Цаг үеийн мэдээ

Улаанбаатар-Өлгий-Улаанбаатар чиглэлийн нислэгийн хуваарьт өөрчлөлт орсон талаар МИАТ ТӨХК-аас мэдээллээ. Тодруулбал: 

Гуравдугаар сарын 8-ны өдрийн OM067, OM068 аяллын дугаартай Улаанбаатар-Өлгий-Улаанбаатар чиглэлийн нислэг Өлгий орчимд цасан шуурга шуурч алсын барааны харагдац муудах тул нислэгийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс цуцалжээ.

Харин ОМ067 аяллын дугаартай Улаанбаатар-Өлгий чиглэлийн нислэг Гуравдугаар сарын 9-ний 11:10 цагт Чингис хаан ОУНБ-аас хөөрч, 12:25 цагт Өлгий нисэх буудалд бууна. 

ОМ068 аяллын дугаартай Өлгий-Улаанбаатар чиглэлийн нислэг Гуравдугаар сарын 9-ний 13:05 цагт Өлгий нисэх буудлаас хөөрч, 16:05 цагт Чингис хаан ОУНБ-д буухаар төлөвлөж байна.

Таны сурталчилгаа