Сирийн Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Хасан Абдель-Гани пүрэв гарагт аль-Асадад үнэнч дайчид Латакиа болон Тартус мужийн хэд хэдэн газарт аюулгүйн хүчнийхэн рүү дайрсан гэж Аль-Жазира сувагт мэдээлсэн. Үүний дараагаар Сирийн түр ерөнхийлөгч Ахмед аль-Шараа удирдагч асан Башар аль-Асадад үнэнч хэвээр байгаа дэмжигч бүлэглэлийг зэвсгээ хаяхыг шаардан, цэргийн хүчээр буулган авах оролдлогыг хийх үеэр Алавит үндэстний цөөнхийн хүн ам олноор суурьшдаг баруун эргийн дагуух тулалдаанд 340 гаруй хүн, тэр дундаа энгийн иргэд амь үрэгдсэн гэж Сирийн хүний эрхийн ажиглагчид бямба гарагт мэдэгджээ. Байлдааны ажиллагаа үргэлжилж байгаа энэ үед энгийн иргэд Латакий дахь Оросын Хмеймим баазад орогнож байна. НҮБ-ын Сирийн асуудал хариуцсан тусгай элч Гейр Педерсен уг мөргөлдөөнд санаа зовниж "Нөхцөл байдал тогтворгүй хэвээр байгаа энэ үед олон улсын хууль тогтоомжийн дагуу энгийн иргэдийг хамгаалахыг бүх талуудаас нэн даруй шаардаж байна" гэж Педерсен мэдэгджээ.
ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA