Цаг үеийн мэдээ

Гэр хорооллын айл, өрхүүдийг үе шаттайгаар хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлэх ажлыг эхлүүлнэ. Мэдээж нэн тэргүүнд айл өрхүүд дулаан алдагдлаа бууруулж, хатуу түлш буюу сайжруулсан түлшнээс татгалзаж, хийн болон цахилгаанаар халаалтаа шийдье гэдгээ илэрхийлэх ёстой.Эхний ээлжид ирэх халаалтын улирлаас өмнө 10 мянган айлыг цахилгаан халаагуур, 20 мянган өрхийг хийн халаагуурт шилжүүлэх боломжтой. Манайхан хийн хэрэглээнд төдийлөн дасаагүй байгаа учраас хийн халаагуур хэрэглэхгүй гэвэл цахилгаан халаагуур сонгох боломжийг нь олгоно. Гэхдээ нэн тэргүүнд дулаан алдалтаа бууруулах шаардлагатай.

Хэрэглээний үнийн тухайд бид хэд хэдэн төрлийн хийн болон цахилгаан халаагуурыг туршиж үзсэн. Хүчин чадлын хувьд 50 ам метр хүртэлх болон түүнээс дээш талбайтай байшинд хэрэглэх гэсэн сонголтууд бий. Хэрэглээний үнийг хэрэглэгчид дарамтгүй байдлаар шийдэхийн тулд “Таван толгой түлш” ХХК-ийн түлшийг иргэдэд хямд үнээр хүргэхийн тулд хөнгөлж буй нөхцөлөөр шийдэх боломжтой. 
Товчхондоо сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг 30 мянган өрхөөр бодож хасаад, түүний өртгийг хийн болон цахилгаан халаагуурт шилжсэн айл өрхүүдийн хэрэглээнээс сард 100 хүртэл мянган төгрөгөөр хөнгөлөхөөр төлөвлөөд байна. Нэмээд хэлэхэд шөнийн хэрэглээний тариф хөнгөлөлт дээр нэмээд хийн болон цахилгаан халаагуурын хөнгөлөлт ороод ирэхээр хэрэглэгчид дарамтгүй хувилбар үүснэ. Түүнчлэн айл өрхүүдэд аюулгүй ажиллагаа, хэрэглээ талаас нь заавар зөвлөгөөг мэргэжлийн байгууллагууд өгнө. Ингэж яндангаа буулгаж, агаарын бохирдлоосоо сална.

Таны сурталчилгаа