Цаг үеийн мэдээ

БНХАУ-д снөүбоардын өсвөр үе, насанд хүрэгчдийн олон улсын тэмцээн болж байгаа бөгөөд Монголын тамирчид одоогийн байдлаар хоёр мөнгө, нэг хүрэл, про ангилалд нэг хүрэл медаль хүртлээ. 

Тэмцээний параллель слаломын ангилалд  33 тамирчин уралдахад хөвгүүдийн ангилалд М.Тэгшдүүрэн хүрэл, охидын ангилалд М.Есүй, Д.Ууганзаяа нар мөнгөн медаль хүртэв. 

Харин насанд хүрэгчдийн мэргэжлийн ангилалд Г.Зоригт хүрэл медаль хүртжээ. Монголын снөүбордын баг тамирчид 2010 оноос тэмцээн уралдаанд оролцож эхэлсэн ба өнөөдрийн амжилт олон улс дахь Монголын тамирчдын анхны медаль болов. Маргааш жиант төрөлд Монголын тамирчид өрсөлдөх юм.

Таны сурталчилгаа