Цаг үеийн мэдээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ираны Удирдагч Али Хаменейдад, түргэн хөгжиж буй цөмийн хөтөлбөрийг нь хязгаарлахаар Тегерантай шинэ хэлэлцээр хийхийг хүсэж байна хэмээн захидал илгээсэн гэж мэдэгдсэн. Гэсэн ч Ираны талаас Ерөнхийлөгч Дональд Трампаас "Бид одоог хүртэл ийм захидал хүлээн аваагүй байна" гэж Ираны элчин сайдын яамны төлөөлөгч баасан гарагт хэлжээ. Мөн Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи, хэрэв Тегеран Вашингтоны хатуу хориг дор хэвээр байвал АНУ-тай цөмийн хэлэлцээр хийхгүй гэдгээ AFP-ийн мэдээний агентлагд өгсөн ярилцлагын үеэр хэлжээ. Нэгдүгээр сард албан тушаалаа авснаас хойш Трампын удирдлага "хамгийн их дарамт шахалт" үзүүлэн Ираны стратегийн нэг хэсэг болох газрын тосонд хориг арга хэмжээ авчээ.
Израил, АНУ аль аль нь Ираныг цөмийн зэвсгийн хөтөлбөрөө үргэлжлүүлэхийг зөвшөөрдөггүй. Тегеран уран баяжуулж зэвсгийн зориулалтаар ашиглаж байгаа учраас бүс нутаг төдийгүй дэлхийд сөргөлдөөн гарах вий гэсэн айдас улам бүр нэмэгдэж байна. Гэсэн ч Ираны талаас цөмийн хөтөлбөрөө энх тайвны зорилготой гэж тодорхойлдог.

 

ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA

Таны сурталчилгаа