Цаг үеийн мэдээ

 Хөрш орнуудын геополитикийн хурцадмал байдал нэмэгдэж байгаа энэ үед АНУ дэлхийн хамгийн олон үзэгчтэй спортын тэмцээн болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Канад, Мексиктэй хамтран зохион байгуулахаар бэлтгэж байна. Тэгвэл өчигдөр цагаан ордны Зууван танхимд Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурснаар 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсэг байгуулжээ. Тус ажлын хэсгийн зорилго нь "Эдийн засгийн өсөлт, аялал жуулчлалыг дэмжихийн зэрэгцээ улс орны бахархал, зочломтгой байдлыг харуулах" бөгөөд Ерөнхийлөгч Трамп тус ажлын хэсгийг даргалах юм. 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон АНУ-д зохион байгуулагдах 2025 оны Клубуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хооронд тус улс ойролцоогоор 40 тэрбум долларын орлого олно хэмээн тооцоолжээ. Мөн эдгээр тэмцээн нь тус улсад 200,000 ажлын байр нэмж, 10 сая жуулчин авчирна гэж таамаглаж байна. Энэ үеэр ФИФА-гийн ерөнхийлөгч Жанни Инфантино Ерөнхийлөгч Дональд Трамп-д Клубуудын ДАШТ-ий цомыг танилцууллаа.

Таны сурталчилгаа