Цаг үеийн мэдээ

НАСА сарыг судлах Артемис хөтөлбөрийн хүрээнд сарыг тойроход ашиглах сансрын хөлөг болон сансарт хүргэх пуужинг баасан гарагт АНУ-ын сансар судлалын агентлагийн Флорида дахь Кеннедигийн сансрын төвд олон нийтэд танилцууллаа. Уг пуужин болон сансрын хөлгийн өндөр нийтдээ 100 метр орчим болно. Уг хөлгөөр АНУ, Канадын дөрвөн сансрын нисэгч сарыг тойрон туршилтын нислэг хийнэ. Энэхүү нислэгийг ирэх оны дөрөвдүгээр сард хийхээр төлөвлөж байгаа бөгөөд НАСА-гийн уг хөтөлбөрийн менежер Ховард Ху хэлэхдээ, 50 гаруй жилийн дараа сар руу хийх анхны аяллыг тэсэн ядан хүлээж байна гэжээ. 

Таны сурталчилгаа