Цаг үеийн мэдээ

БИЛГИЙН ТООЛЛЫН 10    2025.03.09 / НЯМ ГАРАГ/

ХАВРЫН ТЭРГҮҮН ШАР БАР САРЫН ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ҮХЭР ӨДӨР

Үс засуулбал: Эрч хүч ихэснэ

Наран ургах, шингэх: 07.17-18.48

Барилдлага: Хүчин төгсөх           

Шүтэн барилдлага: Сансар 

Суудал: Шороо

Аргын тооллын 3 сарын 9, Адьяа гараг. Билгийн тооллын 10, Өглөгт охин одтой, улаагчин үхэр өдөр. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

Таны сурталчилгаа