Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Шадар сайд, Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны дарга С.Амарсайханы 2025 оны 32 дугаар тушаалын хүрээнд "Хэнтий аймгийн хоршоологчдын зөвлөгөөн"-ыг 3 дугаар сарын 10-нд Хэнтий аймгийн Чингис хотод зохион байгуулах гэж байна. 

Зөвлөгөөн зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбуньтай уулзаж хоршоологчдын зөвлөгөөн зохион байгуулах бэлтгэл ажлын талаар ярилцахын зэрэгцээ цаашид Шинэ хоршоо хөдөлгөөнийг эрчимжүүлэх талаар санал солилцлоо. 

Тус зөвлөгөөнд Хэнтий аймгийн 18 сумын 400 орчим малчин хоршоологчид оролцоно.

Ерөнхий зохион байгуулагч:

1. Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хороо

2. Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар

3. Зээлийн батлан даалтын сан

Таны сурталчилгаа