Цаг үеийн мэдээ

Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурал болж. Өчигдөр (2025.03.07)  БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын “Америк нэгдүгээрт” бодлого нь "ширэнгэн ойн хууль"-руу ухарсан үйлдэл. Дэлхий дээрх 190 гаруй улс өөрсдийгөө нэгдүгээрт тавих юм бол “ширэнгэн ойн хууль” эргэн ирж жижиг, сул дорой улс орнууд хамгийн түрүүнд хүнд цохилтыг үүрч, олон улсын хэм хэмжээ, дэг журамд өөрчлөлт орно хэмээн CNN сувгийн сэтгүүлч Стивен Зянгийн асуултад хариуллаа. Ван И, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний хамгийн ойрын хүн юм. Түүнээс АНУ-д импортлох бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулах Трампын шийдвэрийн талаар үргэлжлүүлэн сэтгүүлчид асуухад тэрээр "Нэг талаасаа Хятадыг татварын бодлогоор дарж, нөгөө талаас Хятадтай сайн харилцаагаа хадгална гэх бодлыг аль ч улс төсөөлөх ёсгүй" хэмээн байр сууриа илэрхийллээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Таны сурталчилгаа